Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ард түмний төлөөллийг саналаа өгч болохгүй гэж шаардах нь ариун явдал уу

Б.Тогтох
2014 оны 4 сарын 17
Монголын мэдээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

С.Бямбацогт: Би тэгвэл Ёсзүйн дэд хороонд хандана

-Энэ бол Монгол Улсад парламентын ардчилал устаж байгаагийн тод жишээ. Нөгөө талаар засаглалын хямрал нүүрлэсний илрэл бол “АН-ын бүлгийн даргын мэдэгдэл юм. Шаазан бурхан, баастай бурхан” гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр эрх баригчид яг тийм болчихсон юм биш үү. Хуулийн дагуу шаардлага тавьж болдоггүй.

УИХ-ын гишүүн чуулганы танхимд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай. Тэр байтугай гадаадын парламентын гишүүд танхимдаа зодолдож л байдаг. Янз бүрийн л асуудал үүсдэг.

“Сайд-гишүүн өөрийнх нь албан тушаал, ашиг сонирхолтой холбоотой асуудлаар санал өгөх нь сонирхлын зөрчил үүснэ” гэсэн заалт Х.Тэмүүжин сайдын санаачилсан хуульд бий. Би энэ хуулийг л сануулж бичиг өгсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.1.6 дахь заалтыг санууллаа. “Ийм, ийм хуулийн заалт бий. Тиймээс “давхар дээл”-ийг тайлах тухай өөртэйгөө холбоотой хуулийг хэлэлцэхэд сайд-гиигүүн та оролцож болохгүй пгүү” гэсэн асуудлыг л тавьсан. Өнөөдөр эдийн засаг хямарсан, ард иргэдийн амьдрал хүнд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна.

Иргэдийн орлого нэмэгдэхгүй байна. Монгол Улс өр, зээлийн сүлжээнд баригдсан. Нөхцөл байдал хүндэрч байгаагийн шалтгаан юу вэ гэвэл, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан байна. Өнөөдөр эрх баригч намын бүлгийн дарга нь Засгийн газрынхаа улаан хамгаалагч болчихож. Тэр байтугай сөрөг хүчнийхээ бүлгийн даргыг дарамталж, сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилох гэсэн оролдлого хийж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл юм. Тиймээс энэ асуудлаар байнгын хороод, цаашлаад Ёс зүйн хороонд хандана.

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 9.1.6-д зааснаар тухайн гишүүн гэр бүл болон өөртэйгөө холбоотой асуудлаар эрх ашгийн сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хуралдаанд оролцохоос сайн дураараа татгалзах үүрэгтэй. Энэ тухайгаа УИХ-ын хуралдаан даргалагчид мэдэгдээд чуулганы танхимаас гарах ёстой. Сайд нарын “давхар дээл”-ийг тайлах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажлыг давхар хийх нь буруу юм байна” гэж үзсэн.

“Хэрвээ буруу юм бол хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс биш 2014 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлье” гэсэн саналыг манай намын бүлэг тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд сайд нар маань “давхар дээл”-тэй явлаа. Улс орны эдийн засгийн байдал хямарлаа, ард иргэдийн амьдралыг туйлдууллаа. Үүнд хурдан цэг тавьж, энэ алдаанаасаа гарах бололцоо боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа юм. Харин сайд-гишүүд “Би сайд хэвээрээ баймаар байна” гэж санал өгвөл сонирхлын зөрчил үүснэ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалд дуртай байна л гэсэн үг.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

Д.Эрдэнэбат: С.Бямбацогтыг Халдашгүй байдлын дэд хороонд өгнө

Сүүлийн үед МАН-ын явуулж байгаа улс төрийн үйл ажиллагаа тэр дундаа энэ үйл ажиллагаа тэр дундаа энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан эрээ, цээргүй явуулга Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийг үгүйсгэж, ялангуяа Засгийн газрын тухай УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүд рүү зүй бусаар нөлөөлөх үйлдэл хэрээс хэтэрч байна.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг Ардчилсан нам орж ирсэн чигээр нь дэмжих нь зүйтэй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлсэн. МАН-ынхан нийгмийн сэтгэлзүйд элдэв янзын нөлөөлөл үзүүлэхийг хичээж дан, давхар дээлийн тухай ойлголтыг нийгэмд тарааж үүгээрээ улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хариуцлагагүй үйлдэл хийж эхэлсэнд харамсаж байна.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбадогт УИХ-ын гишүүн, Засгийн газрын 17 сайдад албан тоот шаардлага явуулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд нөлөөлөх гэсэн оролдлого болсон. УИХ-ын 76 гишүүн төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлдэг.

Энэ бүрэн эрхэд хууль ёсоор, хууль бусаар халдахыг бүх хуулиар хориглосон байдаг. Тийм учраас МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороонд өгнө. МАН-ын зохион байгуулж буй улс төрийн үйлдлүүд нь ёс зүйгүй, ашиг хонжоо хайсан зүйр болон хувирч байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газрыг чадамжгүй болгох нь эргээд улс орныг улам гүнзгий хямралд хүргэх аюултай.

Сэтгүүлчийн дүгнэлт

Учиртай улстөржихсөн

“Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн. Ард иргэдийн амьдрал хэцүү байна" гэх энэ хоёр өгүүлбэр бол С.Бямбацогт гишүүний хэлдэг хоёрхон өгүүлбэр. Цаашаа яваад ирэхээр дээр хэлээд байгаа Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн заалтаас хэтрэхгүй.

Гэхдээ энэ тохиолдолд хэн нь хэнийгээ хаана өгөх вэ гэдэг асуудлаас илүүтэй УИХ-ын гишүүн нэгнийхээ санал өгөхөд нөлөөлөх нь зөв асуудал мөн үү гэдгийг ярих ёстой юм. С.Бямбацогт гишүүний хүргүүлсэн шаардлагад 17 сайдыг санал хураалтад оролцохгүй байхыг уриалж, энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх ёстой гэх санаагаа УИХ-ын Дэгийн тухай хуулийн Санал хураалтад оролцох журам хэсэгт буюу 91.6-д гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролдохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж заасныг тайлбар болгон ашигласан байсан юм.

Гэхдээ энэхүү заалтыг үндэслэл болгон тайлбарлаж байгаа Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарын жишээ 17 савдад С.Бямбацогт саналаа явуулах хоёр хоорондоо ямар ч холбоогүй бөгөөд Д.Оюунхорол нар дээд сургуулийн санхүүжилтийг хэлэлцэх үед хувьдаа их, дээд сургуультай учраас урьдчилсан мэдэгдээгүй гэдгийг нь сануулж УИХ-ын дарга шийдвэр гаргаж, тэдэнд сануулсан тохиолдол.

Харин өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэх заалтад төрийн сайдын ажил огтын хамааралгүй гэдгийг С.Бямбацогт гишүүн энэ олон жил улс төрд суусан түүний хувьд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мөн УИХ-ын гишүүний санал өгөхөд нөлөөлнө гэдэг нь өөрөө ноцтой асуудал. УИХ-ын гишүүд өөрсдөө сайн дураар сонгогдож орж ирээгүй бөгөөд иргэдийн итгэлээр, тэднийг сонгосны дагуу хууль боловсруулах, батлах эрхээ эдэлж байгаа.

Тиймээс аль нэг сайдыг битгий санал өг хэмээн шууд тулган шаардах нь хууль зөрчсөн асуудал яах аргагүй мөн. Тухайлбал, Н.Батбаяр гэх хувь гишүүний эрхээс гадна Архангай аймгийн иргэдийн эрх ашигт шууд бус байдлаар халдсан асуудал болж байгаа юм.

Ер нь аль нэг гишүүн хэн нэгний өмнөөс санал өгөх нь ч өөрөө хууль зөрчсөн асуудал байдаг. Чуулганы танхимд кнопоор наадаж байгаа асуудал ч өөрөө хууль зөрчсөн байдаг юм. Дээрх гишүүний сануулаад байгаа хуулийн заалтад буюу УИХ-ын Дэгийн тухай хуулийн 91.5-д “Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” хэмээн заачихсан байдаг нь бусдын өмнөөс кноп дарж санал өгөх нь хууль зөрчсөн үйлдэл мөн гэдгийг нотлочихсон.

Энэ заалтаа ч үл тоомсорлон нэг хүн зургаан кноп дарж хууль баталж суудаг атлаа иргэдийн сонголтоор УИХ-д суусан адилхан гишүүнээ “Чи битгий саналаа өг. Чамайг санал өгөхгүй байхыг хатуу сануулж байна” хэмээн шууд тулган шаардах нь ёсзүй талаасаа ч, УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын талаасаа ч байж боломгүй үйлдэл юм. Энэ асуудлыг УИХ-ын дэргэдэх Халдашгүй байдлын дэд хороо болон Ёсзүйн хороо ялгаж салган шийдвэрлэх биз.

Мөн МАН-ынхан Засгийн газрын сайдын албыг давхар хашч байгаа УИХ-ын 17 гишүүний үүдэнд энэ шаардлагаа нааж, би саналаа өгөхөөс татгалзаж байна гэх утга бүхий бичиг наасан асуудал нь ч УИХ-ын гишүүний санал өгөхөд шууд болон шууд бусаар нөлөөлөх гэж оролдсон үйлдэл. Хатуухан хэлэхэд, С.Бямбацогт гишүүн МАН-ын бүлгийг даргалах болсноос хойш улс төрийн тооцоо судалгаа, баримт үндэслэлтэй асуудал гэхээс илүүтэй хий хоосон шоудсан, бусдын анхаарлыг өөр дээрээ татах гэсэн алдар нэр хөөцөлдсөн хонгөн хуумгай байдлаар асуудалд хавдах болсон.

Нэр хүндээ ч алдаж, МАН-ын бүлгийн нэр хүндийг ч шороотой хутгаж байгаа нь үг үйлдлээс нь алхам тутамд харагдаж байгаа нь нууц биш. Өндөг, талх зурж гацуур чимэглэх, чуулганы танхимд бичигтэй орох зэргээр шоу хийсэн үйлдлүүд нь нэгээр тогтохгүй.

Хэвлэлийн хурал дээр ч хэлдэг ярьдаг хэдхэн үгтэй. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэгчилэн дээр бичсэн иргэдийн амьдрал хэцүүдлээ, эдийн засаг дампуурлаа гэх үгсийг хэдэн зуун удаа давтаж, хуулиар шийдэгдэхгүй асуудлыг хууль ярьж мушгин гуйвуулж тайлбарладаг гээд бүлгээ толгойлох болсноос хойш нэг ч удаа зөв зүйлийг ярьсангүй.

Н.Энхболд дарга хэрвээ энэ хүний оронд байсан бол гэж бодох үе гишүүдэд нь бишгүй олон удаа тохиолддог гэнэ билээ. Хэзээ нэг бүлгийн дарга шиг дарга болно доо, С.Бямбацогт гишүүн ээ. УИХ-д удаа дараа сонгогдсон атлаа жаахан намба сууж, юмны наадах цаадахыг ялгаж салган учиртай улстөржихсөн.

Зураг