Гадаад харилцааны яамныхан энэ бямба гаригт “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг 10.00-15.00 цагийн хооронд Чингисийн талбайд болох юм байна.
“Нээлттэй өдөрлөг”-ийг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлэх бөгөөд яамны газар нэгжүүд болон Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх аж.
Мөн Консулын газрынхан виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим ДТГ-тай иргэдийг холбож сонирхсон асуултдаа хариулт авах боломжоор хангах юм байна.
Түүнчлэн энэ үеэр Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгөх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!