Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ASIMO робот хүнтэй тун адилхан болжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Honda компани 2003 онд ASIMO (Advanced Step in Innovative Mobility) нэртэй анхны роботоо танилцуулж байсан.

Тэгвэл өчигдөр Нью Йорк хотод болж байгаа Олон улсын Авто шоуны үеэр тэд ASIMO-гийн сүүлийн загвараа үзүүллээ.

120 см өндөртэй, 52 кг жинтэй ASIMO улам бүр хүнтэй адил болжээ.

Яг хүн шиг гүйж, үсэрч, бүжиглэж, бөмбөг өшиглөж, хуруу бүрээ маш сайн хөдөлгөж байлаа. Бүр савтай жүүсний тагийг эргүүлэн онгойлгож аяганд хийсэн нь хүмүүсийг гайхшруулав.

Роботууд зарим энгийн ажлыг гүйцэтгэж, бидэнд "зарагдах" цаг ойртжээ.