Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

“UNIVERSE BEST SONGS” наадмын үе үеийн шилдэг оролцогчид өрсөлдөнө

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 17
iKon.MN

“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан “Universe Best Songs-2014” наадам саяхан шилдгүүдээ тодруулсан.

Тэгвэл энэ удаад үе үеийн шилдэг оролцогчид анх удаа нэгдэж, “Universe Best Songs” наадмын тайзнаа дахин дуулж, нөхөрсөгөөр өрсөлдөхөөр болжээ.

Энэхүү өрсөлдөөн дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтын зураг авалт энэ сарын 18,19-нд хийгдэж тун удахгүй үзэгч та бүхэнд хүрэх юм байна.

  • 1-р шат Гадаад дуу
  • 2-р шат Монгол дуу
  • 3-р шат Дуэт дуу
  • 4-р шат Гала концерт гэсэн үе шаттай.

Шалгаруулалтын үеэр хасалт хийгдэхгүй ч гуравдугаар шатнаас шилдгийн шилдэг 15 оролцогчийг тодруулж, Гала концертонд оролцох эрх олгох аж. 

Мэдээж өрсөлдөөний шилдгээр тодорсон оролцогчийг нэлээд томоохон хэмжээний шагналын сан хүлээж байгаа тухай зохион байгуулагчид нь хэлж байлаа.