Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулдаг

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 17
Өдрийн шуудан
“Хүртээмжтэй даатгал” форум эхэллээ

“Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд “Хүртээмжтэй даатгал” форум өчигдөр эхэллээ.

Дотоод, гадаадын 200 орчим төлөөлөгч оролцож байгаа форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бичил даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төслийнхөн зохион байгуулж байгаа аж.

Түүнээс гадна энэ жил Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80, Санхүүгийн зохицуулах байгууллага үүссэний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд эдгээрийг угтсан арга хэмжээний нэг нь энэ форум юм.

Эдүгээ Монголын санхүүгийн зах зээлийн 0.5 орчим хувийг даатгалын салбар эзэлж байгаа бөгөөд энэ чиглэлийн 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн Үндэсний даатгалын корпораци байгуулах асуудал яригдаж эхэлсэн гэх сураг бий.

Хэрэв ингэвэл хувийн даатгалын компаниудыг шахах тул үүний оронд одоо байгаа хувийн даатгалын компаниудаа дэмжих хэрэгтэй гэдгийг олон хүн сануулж байна билээ.

Форумын үеэр түлхүү яригдсан өөр нэг асуудал бол иргэдийн даатгалын талаарх мэдээллийг сайжруулах, ойлголт, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх тухай байв.

Зураг