
Нийслэлийн Засаг дарга “Уралдаан зарлах тухай” А/288 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 8 дугаар богд Жавзандамбын хөшөө байрлуулах болсонтой холбогдуулан хөшөөний загвар шалгаруулах уралдааныг 05 дугаар сард багтаан зохион байгуулах, шалгарсан загварыг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар үүрэг болголоо.
Хөшөөний загвар шалгаруулах уралдааныг зохион байгуулахтай холбогдон зарцуулагдах 3 690 000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!