Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Жимс, жимсгэнэ тариалагч иргэдийн мэдлэгийг дээшлүүлэв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой хамтран жимс, жимсгэнэ тариалагч иргэдэд технологийн мэдлэг, экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтад 60 гаруй иргэн хамрагдсан байна.

Хоёр өдөр үргэлжилсэн сургалтын зорилго нь,

  • Эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх
  • Технологийг боловсронгуй болгох
  • Мэргэжилтний чадавхийг сайжруулах
  • Чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулахад санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжиж
  • Экспортыг нэмэгдүүлэх
  • Бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжиж, зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлэх
  • Импортыг бууруулж, жимс жимсгэнэ түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох аж.

Түүнчлэн чацарганы сорт түүний онцлогуудын талаархи хичээлийг Ерөнхий Агрономич Монгол Улсын гавъяат механикжуулагч Доктор, дэд профессор Б.Балган заасан байна. 

Сургалт

Энэ удаагийн жимс, жимсгэнэ тариалагч иргэдэд технологийн мэдлэг, экологийн боловсрол олгох сургалтыг иргэн н.Нямжавын хувийн эзэмшлийн талбайд зохион байгуулснаараа онцлог болжээ.

Дашрамд дурдахад, жимс жимсгэний суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 800 мянган ширхэг суулгац үйлдвэрлэх 10500 м2 талбай бүхий 75 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг найман аймгийн 20 иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа аж.