Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхтуул: Эхний ээлжийн тариа энэ сарын 21-нд ирнэ

Зууны мэдээ
2014 оны 4 сарын 17
Зууны мэдээ

Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хавдар судлалын үндэсний төвийн химийн эмчилгээний тариа санхүүжилт байхгүйгээс тасарсан гэх яриа иргэдийн дунд гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Улсын эмнэлгүүдийн эм тариаг тендер зарлаж шалгарсан байгууллага нийлүүлэх эрх авдаг. Хавдар судлалын үндэсний төвийн химийн тарианы хувьд нийлүүлэгч байгууллага тариагаа хугацаандаа нийлүүлээгүйгээс үүдэж тариа тасарсан. Түүнээс биш санхүүжилттэй холбоогүй.

 Ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд эхний ээлжийн тариа ирнэ.

-Өнөөдрийн байдлаар манай улсад хавдрын химийн эмчилгээнд хэрэглэдэг хэчнээн эм бүртгэлтэй байна вэ. Тасарсан эмийн тухайд?

-Монгол Улсад бүртгэгдэж байгаа хавдрын химийн эмчилгээний эмүүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Тиймээс эмчилгээнд шаардлагатай эмийг бодлогоор бүртгэх талд Эрүүл мэндийн яам арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар манай улсын эмийн бүртгэлд худалдааны нэршлээр 70 гаруй, олон улсын нэршлээрээ 54 эм бүртгэлтэй байна. Үүнээс манай улсад хавдрын химийн эмчилгээнд 26 эм бүртгэлтэй байна.

-Эм хэзээнээс нийлүүлэгдэж эхлэх бол. Танайд тодорхой хариу өгсөн үү?

-Бид тухайн байгууллагаас мэдээлэл авахад энэ сарын 18-нд нийлүүлэх ёстой тарианы эхний хэсэг нь орж ирнэ. Тиймээс энэ сарын 21-нд эхний ээлжээ нийлүүлнэ. Дараагийн ээлжийн тариа энэ сарын 22-нд наашаа ачигдана гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр ирэх долоо хоногийн даваа гараг гэхэд эхний ээлжийн тариа ирнэ гэж ойлгож болно.

Зураг