
Дэлхийн зарим оронд томуугийн тархалт буурахгүй байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байна.
БНХАУ-ын зарим мужид шувууны томуугийн А вирусийн халдвараар хүн өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. A вирусийн халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тус улс руу аялах, ажил хэргийн шугамаар зорчихоо түр хойшлуулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Хэрэв зорчихоор болбол шувууны захаар орох, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхдээ сэрэмжтэй байж бүрэн боловсруулж идэхийг ч зөвлөж байна. Томуугийн вирусийн тархалт улам идэвхжиж хувирч байгаа нь эмч, эрдэмтдийн сэтгэлийг чилээсэн асуудал болжээ.
Дэлхий нийтэд шувууны томуугийн H7N9 вирусийн лабораториор батлагдсан тохиолд л тоо 412 болж үүнээс 142 нь нас баржээ. Мөн MERS-CoV-ийн халдвараар 207 хүн өвчилсний 87 нь амиа алдаад байгаа аж.
ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээр Гвинеи улсад тархаад байгаа Эбола вирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 151 болж, 95 нас баралт бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!