Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар удаагийн тэмцээн наадам зургаадугаар сарын 11-ны 15-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас санаачилсан энэхүү наадмын Монгол дахь зохион байгуулагчаар “Артлар соёл урлаг”, ‘Туургатан язгуур Монгол” ТББ-ууд ажиллаж байгаа.
Мөн ЮНЕСКО-гийн Үндэсний хороо, Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байна. Уг наадмаас шалгарсан шилдгүүд ирэх наймдугаар сард Болгар улсад болох Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадамд оролцох эрхтэй болох юм.
Наадамд оролцох гадаадын оролцогчдын бүртгэлийг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацийн вэб хуудсаар хийж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас оролцох хамтлаг, уран бүтээлчдийн бүртгэл www.artlar.mn цахим хуудаснаа эхэллээ.
Тус цахим хуудсанд наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, журам болоод бүртгэлийн хуудас, наадмыг зохион байгуулагчидтай холбогдох хаяг, утас зэрэг бүхий л мэдээллүүд байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!