Google компани автомат удирдлагатай нисэх онгоц (drone) үйлдвэрлэдэг Titan Aerospace компанийг худалдаж авлаа.
Урьд нь Facebook уг компанийг нэлээд сонирхож байсан бол ийнхүү Google өрсөж чадлаа.
Titan Aerospace-ын онгоцнууд нарны энергиэр тэжээгдэн агаарт удаан тогтож чаддаг. Хэрвээ төхөөрөмж эвдрэхгүй бол мөнхөд агаарт тогтож чадна ч гэж үздэг. Түүнийг ашиглан газрын фото зураг авах, зарим дэд бүтэцгүй бүс нутгуудад интернэт холболт бий болгох зэрэг боломжууд бий болгоход ихээхэн ирээдүйтэй.
Өөрөөр хэлбэл заавал сансарт хиймэл дагуул хөөргөх биш, агаар мандалд хиймэл дагуул шиг ажиллуулж болно гэсэн үг.
Үүгээр хүн төрөлхтний тусын тулд их зүйл хийж болно гэж Google компани мэдэгдсэн байна.
Худалдаж авсан үнийн дүн одоогоор мэдэгдээгүй байна.
Titan Aerospace нь 20 орчим хүнтэй, New Mexico мужид оршдог компани юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!