Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д зорчих визийн мэдүүлгийг цахимаар авдаг болно

ikon.mn
2014 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын газраас тус улсад зорчихыг хүссэн гадаадын иргэдийн визийн мэдүүлгийг цахим хэлбэрээр авахаар болжээ.

Энэ ажлыг ирэх 6 дугаар сарын 1-нээс эхлүүлэх юм байна.

Ингэхдээ http://visa.kdmid.ru цахим хуудсаар дамжуулан орос эсвэл англи хэлээр тус улсад зорчих визийн мэдүүлгийг авна.

Харин зургаадугаар сарын 1-н хүртэл урьдын адил гараараа бөглөж өгөх юм байна.