“Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 18 уулзварыг өнгөрсөн жил өргөтгөн шинэчилсэн билээ. Эдгээрээс хамгийн сүүлийнх нь Циркийн арын уулзварын зам барилгын ажил.
Энэхүү өргөтгөл шинэчлэлийн ажлаар нийт 5650 ам метр талбайд зам барилгын ажил хийж, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулан авто замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж гүйцэтгээд байсан юм.
Гэвч өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны 10.00 цагийн орчимд циркийн арын уулзварын гэрлийн шон унасан байна.
Азаар энэ үеэр тус шонгийн харалдаа хүн, тээврийн хэрэгсэл байхгүй байж таарчээ.
Хэрвээ гэрлэн дохион дээр энэ үед тээврийн хэрэгсэл, явган зорчигч байсан бол яах вэ гэдэг асуулт төрж байна.
Энэ шон яагаад унах болсон талаар “Гудамж” төслийнхөн гүйцэтгэгч компаниудтай яг одоо уулзалт хийж байгаа аж.
Энэхүү уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Эм Си Пи Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Велдедлайне Монголиа” ХХК гүйцэтгэсэн байна. Гэхдээ “Велдедлайне Монголиа” ХХК мөн давхар туслан гүйцэтгэгчээр энэхүү ажлыг хийлгэжээ.
Энэ тухай твиттерт:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!