Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын Парламентын дарга манай улсад айлчилж байна

open.parliament.mn
2014 оны 4 сарын 14
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга эрхэмсэг ноён Тура У Швэ Манн-ы Монгол Улсад хийх албан ёсны айлчлал 12-ноос эхэллээ.

Ноён Тура У Швэ Манн-ыг “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ч.Баттөмөр, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс угтлаа.

Тура У Швэ Манн-ыг УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл угтан мэндчиллээ
Тура У Швэ Манн-ыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар угтан авлаа

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга  Тура У Швэ Манн-ы намтар

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Канюунтквин, Баго, Мьянмарт төржээ. Тэрбээр эхнэр, 3 хүүхэдтэй, Буддын шашинтай.

1969 онд Мьянмарын Батлан хамгаалах Академи /бакалавр/, 1991 онд Үндэсний батлан хамгаалах институт тус тус төгссөн байна. 1988 онд Ахлагч, 1991-1996 онд Явган цэргийн 66 дугаар дивизийн Тактикийн үйл ажиллагааны удирдагч, 1996-1997 онд Явган цэргийн 66 дугаар дивизийн захирагч, Бригадын генерал, 1997-2001 онд Баруун өмнөд цэргийн бүсийн командлагч, 2001-2011 онд Батлан хамгаалах яамны Ерөнхий штабын командлагч, 2011-2013 онд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд дарга, 2013 оны 7 дугаар сарын 31-нээс Холбооны Парламентын даргаар ажиллаж байна.

1997-2011 онд Төрийн энх тайван, хөгжлийн зөвлөлийн гишүүн, 2011-2012 онд Холбооны эв нэгдэл, хөгжлийн намын даргын сонгуульт албыг хашиж байгаад, 2013 оны 5 дугаар сараас Холбооны эв нэгдэл, хөгжлийн намын даргаар сонгогдон ажиллаж байна.

Тура У Швэ Манн нь Армийн Генерал цолтой, Тура /Баатар/ цолоор шагнагджээ.