Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Apple болон Samsung-ын нууц бичиг баримтууд дэлгэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Ухаалаг гар утасны салбарын хоёр гол өрсөлдөгчид болох Apple, Samsung компаниудын хоорондох зохиогчийн эрхийн маргаан үргэлжилж байгаа билээ. Шүүх дээр эдгээр компаниудын дотоод бичиг баримтуудыг ил болгосон нь тун сонирхолтой мэдээллүүд олон нийтэд хүрэх боломж олголоо.

Тухайлбал тэд өрсөлдөгчдөө хэрхэн харж байгаа болон өөрийн стратегийг хэрхэн тодорхойлж байгаа нь тун сонирхолтой.

Apple компани гэхэд Андройд системийг гол өрсөлдөгчөө хэмээн тодорхойлж, түүнтэй "ариун дайн" хийх тухайгаа менежэрүүддээ зарлаж байсан байна. Энэ явдал бүр Стив Жобсыг амьд байхад болжээ.

Харин сүүлд зах зээл яг ямар гар утас сонирхож байгаа, Apple тэр эрэлтийг хангаж байгаа эсэхээ дүгнэж үзэж. Уг дүгнэлтээр 300 доллар хүртлэх үнэтэй, хямд зах зээл болон 4.5-аас дээш инч дэлгэцтэй "том" гар утасны сегментэд тэд хүрч чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна.

Тиймээс ирэх намар тэд том дэлгэцтэй утас үйлдвэрлэх нь гарцаагүй болж байх шиг байна. Одоогийн 5S нь 4 инч дэлгэцтэй байгаа. Харин хямд утас бүтээх эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ тэгвэл Apple Apple биш болчих магадлалтай.

Samsung компаний тухайд тэд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлж байгаа гэнэ. Оператор компаниудын сүлжээгээр борлуулж байгаа тэдний утаснууд чанаргүй гэдэг шалтгаанаар Apple-аас 3 дахин бага эрэлттэй байгааг тодорхойлжээ.

Мөн Андройд системээс татгалзах бодлоо хаяхгүй байгааг гэрчилсэн байна. Тэд сүүлд ухаалаг бугуйн цагандаа Tizen хэмээх нээлттэй үйлдлийн систем ашигласан. Уг системийг цаашдаа хөгжүүлж Google-ын Андройдоос хамааралгүй болох боломж хайж байгаа нь тодорхой байна.

Гол нь шинэ системд орсноор олон тооны аппликэшн бүхий экосистем байхгүй тул iOS, Android-той өрсөлдөх хүнд сорилт тулгарна.

Юутай ч тэдний шүүхдэлцэх явцаас ил болсон мэдээллийг дуулгахад ийм байна.