Twopcharts хэмээх веб хандалтын судалгаа хийдэг компани өнгөрсөн Баасан гарагт нэгэн тоо баримт дэлгэлээ.
Тэдний судалснаар Твиттер үйлчилгээнд нийт 974 сая хэрэглэгч бүртгэлтэй байдгаас 44% нь ганц ч удаа жиргэж үзээгүй байдаг ажээ.
Мөн 30% нь 10 хүртэл удаа л жиргэж үзсэн бол ердөө 13% нь 100-аас дээш удаа жиргэсэн байдаг байна.
Twitter компани өөрийгөө 244 сая сар тутмын идэвхитэй хэрэглэгчтэй гэдэг. Тэгвэл үлдсэн 730 сая орчим нь сарын турш идэвхигүй байдаг юм байна.
Энэ нь үнэндээ Twitter компаний гол толгойны өвчин болж байгаа ба асуудлын шалтгааныг үйлчилгээг хэрэглэхэд амар биш байдагтай холбож үздэг.
Тиймээс ч тэд Facebook-тэй тун адилхан илүү дэлгэрэнгүй веб дизайнаа танилцуулж эхлээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!