- Засгийн газрын хуралдааны шийдвэр -
Тусгай зориулалтаар энэ онд
Ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн 2013 онд спорт болон олзворын агнуурын чиглэлээр нийт 28 суманд 15 угалз, 32 тэх, 10 халиун буга, 4 саарал чоно, 4 бор гөрөөс, 4 зэрлэг гахай агнаж, агнуурын төлбөр хураамжийн 520,000,000 төгрөг сумын болон улсын төсөвт оржээ.
Агнуурын менежментийг орон нутагт шилжүүлсэн бодлогын шинэчлэлийн үр дүнд төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцаанд тулгуурласан амьтны нөөцийг хамгаалах эхлэл тавигдаж байна. Орон нутагт байгаль хамгаалах нутгийн иргэдийн 3 холбоо, 6 нөхөрлөл, 4 төрийн бус байгууллага, малчдын 2 хоршоо байгуулагдан ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!