Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Зэсийн экспорт 66.7 хувиар өсөв

С.Болд-Эрдэнэ
2014 оны 4 сарын 12
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 1 дүгээр улирлын нийт экспортын 84.3% буюу 832.1 сая долларын экспортыг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.

Зэсийн экспортын биет хэмжээ, үнийн дүн өссөн нь экспортын өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Эхний улиралд 214.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 349 сая долларын орлого олжээ. Биет хэмжээ 53%-иар, үнийн дүн 66.7%-иар тус тус өссөн байна. Энэ нь “Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмалын экспорттой холбоотой юм.

Түүхий газрын тосны экспортолсон хэмжээ 1 сая 608 мянган баррельд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63.8%-иар өсчээ. Үнийн дүн ч 68.2%-иар өсч, 157.6 сая доллар болсон байна.

Мөн алтны экспорт ч нэмэгджээ. 2.2 тонн алт экспортолж, 89.8 сая долларын орлого олсон нь биет хэмжээ, үнийн дүн нь 110-112%-иар өссөн дүн юм.

Харин төмрийн хүдрийн экспорт буурсан байна. 908 мянган тонн төмрийн хүдэр экспортолж, 125.9 сая долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ 19%, үнийн дүн 35.3%-иар буурчээ.

Нүүрсний экспортын хувьд 3.7 сая тонн нүүрс экспортолж өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7%-иар өссөн ч үнийн дүн нь 206.5 сая доллар болж, 1.4%-иар буурсан дүнтэй байна.

Зураг