Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамд бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой

Д.Оюун
2014 оны 4 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг
Вьетнамын экспод монголчууд анх удаа оролцоно

Вьетнам улсад зохион байгуулагдах “VIETNAM EXPO 2014” олон улсын үзэсгэлэн яармагт МҮХАҮТ оролцох болжээ.

Уг үзэсгэлэнд өнгөрсөн онд 17 орны 400 оролцогч бүтээгдэхүүнээ сурталчилж, 40 гаруй орноос 22000 гаруй зочид сонирхож байсныг албаны хүн хэллээ.

Тус үзэсгэлэн нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, гэр ахуйн бараа гэсэн дөрвөн хэсэгт хуваагддаг байна.

Энэ жилийн үзэсгэлэнд “Очир дагинас”, "Монгол фүүд”, “Зебра”, “Барагшун фарм” компани оролцох болжээ.

Үзэсгэлэнд оролцсоноор тоног төхөөрөмж авах боломж, харилцан туршлага судлах, түншлэлийн гэрээ байгуулах зорилготой бөгөөд нийт зардал 2.2 сая төгрөг юм байна.

Манай улсаас Вьетнам улс руу чацарганы тос, адууны мах экспортолдог аж.

Зураг