Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путин: Тэд хэдийг төлнө, тэр хэмжээгээрээ авна

Н.Мөнхжин
2014 оны 4 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын хуралдаанд оролцож, “Газпром”-д үүссэн нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Энэ үеэр Украинд цэнхэр түлш буюу хий нийлүүлэх асуудлыг нухацтай ярилцсан аж.

Газпром төлбөрөө урьдчилж төлсөн талд л хий нийлүүлэх болно. Украйн нэг сарын өмнөөс төлбөрөө төлж хий авах ёстой. Хэдийг төлнө, тэр хэмжээгээрээ авна” хэмээн Кремлийн лидер онцолсон байна. Гэвч Украины талтай нэмэлт хэлэлцээ, зөвлөлгөөн хийхээс өмнө урьдчилсан төлбөрт үйлчилгээнд шилжихгүй байхыг В.Путин “Газпром”-оос хүсчээ.

ОХУ Украйны өнөөгийн эрх баригчдыг хууль бус хэмээн үзсээр байгаа, гэвч Украйны эдийн засгийг одоо ч хэдэн сая, тэрбум доллараар тэтгэсээр байгаа гэдгийг Москвагийн лидер цохон тэмдэглэв. “Мэдээж ийм байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй” хэмээн В.Путин хэллээ.

Орос, Украйн хоёр Хар тэнгис дахь ОХУ-ын тэнгисийн цэргийн флотыг 2017 он дууссаны дараа дахин 25 жил байлгах тохиролцоонд 2010 онд Харьков хотноо гарын үсэг зурсан билээ.

Үүний хариуд Киев Оросын хийг мянган куб.м. тутмыг нь 100 доллар хүртэл хямдруулж авахаар болсон юм. Кремлийн удирдагч Украйнтай байгуулсан хэд хэдэн гэрээний үйлчлэлийг зогсоосны дараа Оросын тал төлбөрөө нэхэж авахаар болж байгаа бололтой.

“Газпром” өнгөрсөн долоо хоногт Украйнд нийлүүлдэг хийн үнийг мянган куб.м. тутмыг нь 485.5 доллар болгон өсгөсөн байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ шийдвэрийг сайшаан батлаад “Цаашдаа Украины хувьд хийн үнийг хямдруулахгүй, ямар нэг давуу тал, эрх ямба олгохгүй” хэмээн мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар Украйнд цэнхэр түлшний үнэ хэтэрхий өндөр байна хэмээн Оросын хийг татахаа зогсоогоод байна. Киев гуравдугаар сард авч хэрэглэсэн хийн үнийг төлөөгүй байгаа юм.

Гуравдугаар сарын хийн үнийг төлөх хугацаа энэ сарын 7-нд дууссан бөгөөд ОХУ-д төлөөгүй нийт өр нь 2.2 тэрбум доллар болоод байна.

Зураг