Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хууртахгүй байхыг анхааруулав

ikon.mn
2014 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Хууртахгүй байхыг анхааруулав

-Сэрэмжлүүлэг-

Нийслэлийн Засаг даргын захирамжаар төрийн бус өмчийн цэцэрлэг, ЕБС үүсгэн байгуулах эрх үүсч, түүний дагуу олгосон “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г хууль бусаар ашиглах явдал ихэсчээ. 

Тодруулбал, дээрх гэрчилгээг худалдах, бэлэглэх, барьцаалах болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гаргаж өгөх нэрээр бусдаас их хэмжээний мөнгө залилан авах хууль бус үйлдэлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүхнийг автахгүй байхыг нийслэлийн Боловсролын газраас сэрэмжлүүлж байна. 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бусдаас худалдаж болон бэлэглэлээр авсан тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т заасны дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт үйлчилдэг болохыг анхаарна уу.