Долоо хоног бүрийн Пүрэв гарагт "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт болдог уламжлалтай. Гэвч энэ долоо хоногт УИХ-ын хаврын чуулганы хуралтай давхцсан тул өнөөдрийг хүртэл хойшлогдсон юм.
Мөн Засгийн газрын хуралдаан УИХ-ын чуулганы завсарлагаар Баасан гарагт хуралдаж байсан. Өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн Бямба гарагт хуралддаг горимондоо эргээд орж байна.
Засгийн газрын хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.
Харин "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт энэ хуралдааны дараа болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!