Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Land Rover "тунгалаг" болно

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Land Rover автомашин үйлдвэрлэгч орчин үеийн Augmented Reality технологийг SUV төрлийн машинууддаа нэвтрүүлэхээр судалж байна.

Ирэх долоо хоногт Нью-Йорк хотод болох олон улсын авто шоун дээр энэ шийдлийнхээ талаар үзүүлэх гэнэ. Уг технологийг "Transparent Bonnet" гэж нэрлэж байгаа.

Машины салхины шилэн дээр байрлах дэлгэцнээс машиныхаа хамар дорх орчныг нэвт харах юм. Яг л урд хамар нь нэвт харагддаг "тунгалаг" болсон мэт. Машины доод хэсэгт байрлах камернууд нь ингэж харахад туслах юм.

Зөвхөн хамар дорх замаа хараад зогсохгүй, урд дугуйнуудынхаа байрлал зэргийг харснаар OFFROAD орчинд илүү аюулгүй зорчино.

Гэхдээ яг хэзээнээс үүнийг нэвтрүүлж эхлэх талаар мэдээлэл гараагүй байгаа юм.