Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Женнифер Энистон: Би донор хөлслөхгүй, хүүхдээ өөрөө төрүүлнэ

Х.Сайхан
2014 оны 4 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Жүжигчин Женнифер Энистон олон жил ганцаар байсны эцэст мэргэжил нэгт Жастин Терутэй сүй тавьсан билээ.

Гэвч сүй тавьснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байхад тэд гэрлэлтээ батлуулахыг яарахгүй байгаа юм.

Жүжигчин бүсгүйг жирэмсэн болсон гэсэн шуугиан энэ хооронд нэг бус удаа гарсан ч няцаагдсан билээ. Түүний нэгэн ярилцлагыг хүргэж байна.

-Таныг тойрсон хов, жив ер нь тасардаггүй л дээ. Гэхдээ сүүлийн үед бүр хоёр дахин ихсээд байх шиг санагдах юм?

-Олны анхааралд өртөхгүйн тулд чадах бүхнээ л хийж байна. Гэсэн ч юу ч хийгээгүй байхад оргүй хоосон зүйл бичицгээх юм. Би сонинд гарсан мэдээлэлд анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг. Гэтэл хамгийн ойр дотны хүмүүс маань энэ хичээл зүтгэлийг минь балладаг нь харамсалтай. Ялангуяа ээж минь байнга ингэхийг яалтай билээ.

“Женни чи хүүхэд өргөж авах гэж байгаа юм уу”, “Үгүй ээ ээж ээ. Мексикээс ч биш, хаанаас ч биш шүү”. “Чи хэнтэй уулзаад байгаа гэнэ ээ”, “Хэнтэй ч биш ээ ээж ээ”. “Ах чинь мэдэж байна лээ шүү, Женни…”, “Үгүй ээ…”. “Хуримын ёслолыг чинь Опрагийн шоу шууд дамжуулах юм биш үү. Хурим найман сая долларын өртөгтэй болж байгаа гэж байна…”, “Үгүй ээ ээж ээ, Би танаас миний тухай бичсэн хэнд ч, юунд ч битгий итгэ гэж хичнээн гуйх юм бэ”. Иймэрхүү яриа бидний дунд байнга өрнөнө шүү дээ. Ийм үед хамгийн хэцүү нь тайлбарлах байдаг юм.

Бүгд л намайг жирэмсэн, гэрийн эзэгтэй болсон байхыг харахыг хүсэх юм. Гэтэл би амьдралаас сайн сайхныг олж харж, амтлахыг хичээж байна шүү дээ. Иймэрхүү яриаг байн байн сонсоод байхаар “Та нар болиоч ээ. Энэ бүхэн чинь хэзээ нэг цагт болж л таарна шүү дээ” гэж хашгирмаар санагддаг.

-Женнифер, та өөр бүсгүй рүү гүйдэг залуугийн хажууд найз нь мэт байсаар сүүлдээ гэрлэж чаддаг бүсгүйн дүрийг бүтээж байсан. Яг амьдрал дээр жинхэнэ хайр байдагт итгэдэг үү?

-Хамтдаа насаараа амьдарч, хамтдаа нэг өдөр үхэх агуу хайр уу. Та надаар тоглож байна уу. Надаас ийм юм асуугаад яахав дээ. Бүдүүлэг загнасанд өршөөгөөрэй. Жил хагасын турш нэг ч залуутай уулзаагүй болохоор өөрийн эрхгүй ингээд хэлчихлээ. Намайг Жерард Батлер, Жон Мэйертэй холбоотой мэтээр бичсэн нь оргүй цуу яриа. Батлер бол миний сайн найз. Илүү зүйл байхгүй. Энистон уран бүтээл, амьдрал хоёроо зааглаж чаддаг хүн. Орчин үеийн шинжлэх ухаан эмэгтэй хүнд заавал өөрийн ханхүүтэйгээ учралгүй ээж болох боломжийг олгодог болсон нь азтай хэрэг.

Орчин үеийн шинжлэх ухаан эмэгтэй хүнд заавал өөрийн ханхүүтэйгээ учралгүй ээж болох боломжийг олгодог болсон нь азтай хэрэг.

Одоо хүүхэд төрүүлэхийн тулд заавал хууль ёсоор хүнтэй гэрлэх хэрэггүй. Бас 20 насандаа хүүхэд төрүүлэх ч албагүй. Цаг үе өөрчлөгдөж байна шүү дээ. Би бол “хожуу ургасан цэцэг”. Гэхдээ би донор хөлслөх талаар боддоггүй. Өөрөө төрнө. Энэ үгээ хамгийн өндөр уулын оргил дээрээс хашгирахад ч бэлэн байна.

-Та нэр холбогдсон эрчүүдээ дандаа л энгийн найзууд гэх юм. Эрэгтэй, эмэгтэй энгийн найзууд байж болно гэдэгт итгэдэг гэж үү?

-Эрчүүдтэй найзалдаг юм чинь итгэлгүй яахав. Гэхдээ амар биш л дээ. Гэхдээ миний бодлоор, эрчүүдэд эмэгтэйчүүдээс илүү хэцүү байдаг байх.

-Улаан хивсэн дээгүүр алхах, олны өмнө гарахынхаа өмнө та гоо сайхандаа ямар хугацаа зарцуулдаг вэ?

-Өө, надад таван минут л байхад хангалттай (инээв). Улаан хивсэн дээгүүр алхахын өмнөхөн жаахан сандардаг. Тэгээд бага зэрэг аз жаргал, сэтгэл хөдлөл мэдэрдэг гэвэл онох байх. Мөн театрын тайзнаа гарахад ч жаахан сандарч айдаг. Иймэрхүү айдас мөдхөн арилна гэж би найддаг шүү. Галбирын тухайд бол би тусгай дасгал, хөдөлгөөн хийгээгүй, байгаагаараа байгаа минь л тэр.

Дандаа тэгж харагддаг гэж найдаад байгаа шүү дээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд дажгүй харагдаж байгаа байх аа. Өсвөр насандаа, 30 хүрээгүй байхдаа өөрийнхөө биеийг харахаар л уур хүрээд байдаг байж билээ. Харин одоо гайгүй шүү. Би бусдын адил сайн амарч унтаж аваад, өглөөдөө гүйдэг. Хамгийн гол нь өдөр бүр 20 минут гүйж, ойр зуур дасгалаа л таслахгүй хийчихдэг байхад болоод байгаа юм.

Зураг