Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг татан буулгалаа

ikon.mn
2014 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоосон.

Ингээд зогсохгүй нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж байсан юм.

Харин шүлхийн тархалт зогссоноор Засгийн газрын хуралдаанаас хорио цээрийн дэглэмийг цуцалсан.

Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Багануур,  Налайх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байсан ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг татан буулгалаа.