"Буянт ухаа-1” орон сууцанд орохоор бүртгүүлсэн иргэдийг сугалаагаар шалгаруулахаар болсон.
Энэ талаар Төрийн орон сууцны корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай корпорацид одоогоор хэдэн хүн материалаа хүргүүлсэн байна вэ?
-Одоогийн байдлаар 9094 хүн онлайнаар бүртгэлээ хийлгэсэн.
Үл хөдлөх хөрөнгөтэй. эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн хоёр жил тасралтгүй төлсөн, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, урд өмнөх зээлийн түүхийн тулгалтыг энэ долоо хоногт хийж дуусгана.
-Сугалаа явуулах хугацаа товлогдсон уу?
-Хугацаа тодорхой болоогүй. Учир нь хүмүүсийнхээ мэдээллийн үнэн зөвийг тулгаж байна. Ирэх долоо хоногоос сугалаа явуулах хугацаа тодорхой болох байх.
-Ямар шалгуураар тулгалт хийж байна вэ?
-Үл хөдлөх хөрөнгөтэй. эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн хоёр жил тасралтгүй төлсөн, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, урд өмнөх зээлийн түүхийн тулгалтыг энэ долоо хоногт хийж дуусгана. Холбогдох газруудтай онлайнаар харилцаж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!