Өмнөд Солонгосын зүүн хэсэг Ёсү далайд өнгөрсөн баасан гаригийн 01:19 цагт Монголын төрийн далбаатай онгоц осолдсон.
4300 тонн төмрийн хүдэр ачиж явсан онгоцны багийн 16 гишүүнээс тавыг нь олж, 11 далайчинг эрэн сурвалжилж байгаа тухай гадны хэвлэлүүд мэдээлж байна.
Монголын төрийн далбаа мандуулсан “Grand fortune-1” онгоц нь Хонгконгийн “Step shinnine limited” компанийн мэдлийнх байжээ. Уг компани онгоцоо 2003 оны долдугаар сарын 5-нд манайд бүртгүүлж, далбаа ашиглах зөвшөөрлийг авчээ.
Далбаа ашигласан төлбөрт энэ жил 3993 ам.доллар төлсөн байжээ. Одоогоор манай улсад 450 онгоц бүртгэлтэй бөгөөд 2003 оноос хойш 2700 гаруй онгоцыг бүртгэжээ.
Гаднын улсууд усан тээвэрт манай улсын далбааг ашиглахад өөрийн улсын татвараас хямд, хурдан үйлчилгээтэй байдаг гэж албаныхан мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!