Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн наадамд анх удаа Монгол рок эгшиглэнэ

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 8
Өдрийн шуудан
“Хурд” хамтлаг

Шанхай хотод энэ сарын 28-наас тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжлэх Азийн хөгжмийн наадамд “Хурд” хамтлагийнхан оролцох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Наадмын сүүлийн өдөр “Хурд”-ынхан 40 минутын турш өөрсдийн уран бүтээлээ толилуулах бөгөөд “Миний Монгол”, “Алаг нүдэн”, "Ганцаардал”, “Алив бос”, “Чоно”, “Шөнө", “Болтугай”, “Монголоороо гоёдог” зэрэг дуугаараа рок фестивальд оролцох гэнэ.

Дашрамд сонирхуулахад, манай улсаас анх удаа “Хурд” хамтлаг оролцох гэж байгаа ч олон орны алдартай хамтлагууд оролцдог уг наадмын энэ удаагийнхад мөн “Eagles” хамтлаг оролцох гэнэ.

Зураг