Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин сонгон шалгаруулалт зарлажээ

Х.Жаргал
2014 оны 4 сарын 8
Монголын мэдээ

ЭМЯ-ны харьяа ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарласан байна.

Энэ удаад өмнөх шалгуурууд дээр удирдах албан тушаалыг 15-аас дээш жил хашсан байх үзүүлэлт нэмэгджээ.

Шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч жич зарлах юм байна.

Шалгаруулалтад орох иргэний баримт материалыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон сонгон шалгаруулах комисс энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах аж.

Сонгон шалгаруулалтын хариу гартал тус эмнэлгийг Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар эмч ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг хавсран хашихаар болжээ.

Зураг