Монгол Улсын тамирчин Довдонгийн Бадамхатан БНСУ-ын Чежүд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон хэт холын зайн марафоны олон улсын тэмцээний 100 км-ийн зайд алтан медаль хүртлээ.
13 дахь удаагийн тэмцээн 50, 80, 100, 200 км гэсэн дөрвөн зайд болсон.
Д.Бадамхатангийн аваргалсан 100 км-ын уралдаан Таптонг цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлж, 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ болсон “Jeju World Cup Stadium’’-д бариалсан бөгөөд тамирчид замаа 15 цагийн дотор дуусгах даалгавартай байв.
Гэхдээ тэмцээний албан ёсны вебсайт www.kumf.kr-д уралдааны дүнгийн мэдээлэл ороогүй байлаа. Чежүгийн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчид өчигдөр орой “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!