Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утсыг 30 секундэд цэнэглэдэг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Израйлын StoreDot компани нэгэн шинэ технологи танилцуулсан нь хүмүүсийг гайхшруулаад байна.

Уг компани нь нано технологи ашиглан цоо шинэ боломжуудыг туршиж нэвтрүүлэх зорилготой ажээ.

Тэгвэл тэдний боловсруулсан нэгэн шинэ технологи нь гар утасны зайг 30 секундэд бүрэн цэнэглэнэ.

Хэрвээ энэ шийдэл үнэхээр хэрэглээнд гарахад бэлэн болсон бол технологийн ертөнцөд том хувьсгал болох юм. Тэдний видео танилцуулган дээр Samsung Galaxy S4 утсыг хэрхэн цэнэглэж байгааг харуулсан байна.

StoreDot компанийг үүсгэн байгуулагч доктор Дорон Майерсдорф нь урьд нь хоёр ч старт ап компани Silicon Valley-д байгуулсан туршлагатай нэгэн юм байна.