Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд ажлаа танилцуулна

ikon.mn
2014 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хангарьд ордны 14 давхарт

10.00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын удирддаг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурал  болно. Энэ удаагийн хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 15 компани өөрсдийн ажлын гүйцэтгэлийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. 

Цөмийн энергийн газрын хурлын танхимд

10.30 цагт Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хуралдаан болно. Тус хурлаар шар нунтагийн талаарх үнэн зөв мэдээлэл, түүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, зөвлөмж гаргах, Цөмийн энергийн тухай хуулийн 28.9-д заасан Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах заалтын дагуу Дэлхийн ураны зах зээлд тэргүүлэгч байр эзэлдэг орнуудын туршлага, жишиг ямар байдаг талаар, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар журмаар байршуулдаг талаар мэдээлэл солилцох, энэ тал дээр зөвлөмж гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Хангарьд ордны 14 давхарт

11.00 цагаас Хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаа тул “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөхөөр Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. 

Үндэсний музейд

11.40 цагт Монгол улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан ССАЖЯ, ГХЯ, ШУА зэрэг байгууллагууд хамтран хадны хөмөгт оршоосон 7-14-р зууны үед холбогдох баатар эрсийн оршуулгаас илэрсэн гайхамшигт олдворуудыг дэлгэн үзүүлсэн "Талын дайчдын өв соёл" нэртэй үзэсгэлэн нээгдэнэ.

Спортын төв ордонд

12.00 цагт Монголын Гандболын холбооноос энэ сарын 15-нд эхлэх Гандболын ОУ-ын тэмцээний талаар мэдээлэл өгнө.