Азийн волейболын холбоо (АVС)-ноос зохион байгуулдаг эрэгтэйчүүдийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-16-нд Филиппиний нийслэл Манилад болно.
1999 оноос эхтэй тус тэмцээний энэ жилийнхэд Азийн 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болжээ.
Манай улсаас МВХ-ны 2013 оны хаврын тэргүүн шалгаруулах тэмцээний алт, намрын тэмцээний дэд аварга Б.Мөнхнаран дасгалжуулагчтай, М.Мөнх-Оргил ахлагчтай “Алтайн барс” клуб эх орноо төлөөлөн оролцохоор бямба гаригт Филиппинийг зорив.
“Алтайн барс” тэмцээний “А” хэсэгт “Филиппин, Оманы багтай багтсан бөгөөд нээлтийн өдөр талбайн эзэдтэй, үүнээс дөрөв хоногийн дараа Оманы аваргуудтай тоглоно.
Энэ жилийн тус тэмцээний аварга баг тавдугаар сарын 5-10-нд Бразилийн Белу-Оризонти хотод болох клубүүдийн ДАШТ-д оролцох эрх авах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!