Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Евгений Устюгов зодог тайллаа

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 7
Өдрийн шуудан
Зураг зураг
Евгений Устюгов

ОХУ-ын нэрт биатлонч Евгений Устюгов зодог тайлах болсноо албан ёсоор зарлалаа.

ОХУ-ын нийслэл Москвад өчигдөр болсон “Аваргуудын уралдаан”-д түүний тамирчны хувиарх сүүлчийн тэмцээн байв.

Удахгүй 29 нас хүрэх Устюгов “Ванкувер-2010” олимпийн 15 км-ийн бөөн гараатай, “Сочи-2014”-ийн 4x7.5 км-ийн буухиа уралдаанд аваргалж, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж, Дэлхийн цомын гурван гараанд түрүүлж байв.

ОХУ-ын эрэгтэй биатлончдоос дэлхийн гурван удаагийн аварга Максим Чудов өнгөрсөн нэгдүгээр сард зодог тайлаад байсан юм.

Зураг