Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

“ОХУ-аас хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг нь хураахгүй”

Монголын мэдээ
2014 оны 4 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг
Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке

“2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг нь ОХУ-аас хураах төлөвлөгөө байхгүй” гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо мэдэгджээ. Уолл Стрийт Журнал энэ талаар мэдээлсэн байна. 

Крымд цэрэг оруулж, хууль бусаар бүрэлдэхүүндээ нэгтгсэн ОХУ-ыг үйлдлийг эсэргүүцсэн АНУ-ын Конгресийн гишүүд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хандан Оросын шигшээ багийг энэ жил Бразилд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг хасах саналыг Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хүргүүлж татгалзсан хариу авсан билээ. 

Тэгвэл тэд дахин 2018 онд Орост явагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөр улсад шилжүүлэх хүсэлтийг тавиад дахин татгалзсан хариу авчээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке Конгрессийн нэр бүхий гишүүдэд захидал илгээж энэ талаар мэдэгдсэн байна.   

Тэрбээр захидалдаа төрийн эрх баригчдын гаргасан шийдвэрийн хариуцлагыг үндэсний шигшээ баг үүрэх ёсгүй хэмээн бичжээ. 

Сенатор Дэн Коутс 1992 онд хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг Югославаас хасч байсныг сануулж, үүнтэй адил арга хэмжээг ОХУ-ын шигшээ багт хэрэгжүүлэхийг хүссэн захидлыг Олон улсын хөлбөмбөгийн холбоонд удаа дараа илгээсэн ч ийнхүү тухай бүрт нь татгалзсан хариу авлаа.

Зураг