Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нуруунд нь 4.5 см урттай эрэг суулгасныг мэдээгүй гэв

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 3
MorninigNews.mn

ОХУ-ын нэрт уран гулгагч Евгений Плющенко “Хэрвээ нуруундаа байгаа эрэгний хэмжээг мэдэж байсан бол олимпийн өмнө зодог тайлах байсан” хэмээн мэдэгдсэн аж.

Нуруу нь гэмтсэн тамирчин өн­гөрсөн зун хагалгаа хийл­гэжээ.

Мэс заслын эмч түүнд хэлэхдээ нурууны үе хооронд суулгасан дискийг жижигхэн эргээр тогтоож байгаа гэсэн ч үнэн хэрэгтээ тэр нь 4.5 см урттай гэдгийг өнгөрсөн гуравдугаар сард хийлгэсэн хагалгааны үеэр мэдсэн байна. 

Е.Плющенко энэ талаар “Хүмүүс титан эрэг яагаад хугарсан юм бол гэж гайхаж байж магадгүй. Гэхдээ биеийн хүчний ачаалалтай дасгал хөдөлгөөнөөр ху­гарна гэдгийг би өөрөө ч Сочигийн олимпод оролцох хүртлээ мэдээгүй. Хэрэв тэр том эргүүд байгааг мэдсэн бол олимпод оролцож, эрс­дэл гаргахгүй байсан” гэж хэлжээ. 

Тэрбээр “Шоу чем­пио­нов и друзей Евгения Плющенко” нэртэй уран гулгалтын шоуг гуравдугаар сарын 18-наас хийхээр тө­лөв­лөсөн ч хойшлуулсан байна. 

Зураг