Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн хорооны Д.Загдсүрэнг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилов

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 3
Өдрийн шуудан

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилсон байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэмд зааснаар зөвлөх, орон тооны бус зөвлөхүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлдөг. Мөн орон тооны бус зөвлөх нь Бодлогын зөвлөлийн хуралд оролцож байр суурь, саналаа илэрхийлэх эрхтэй ажээ.

Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр Б.Цогтсугар, Ч.Батцогт, Б.Лакшми, Э.Бадар-Ууган нар ажилладаг. Д.Загдсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчид олимп, олон улсын спортын асуудлаар зөвлөх гэнэ.

Зураг