Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон FireTV box гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Интернэт худалдааны тэргүүлэгч Амазон компани өчигдөр технологийн ертөнцөд нэгэн шинэ бүтээгдэхүүн гаргаснаа зарлав.

Энэ нь телевизэд холбож интернэтээс видео үздэг, тоглоом тоглодог set-top-box юм. Нэр нь Fire TV бөгөөд Apple-ын Apple TV зэрэг ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх юм.

Гол шинэчлэл нь дуу хоолойгоор удирдах систем. Бид телевизийн удирдлагатай ажиллаж хүссэн зүйлээ олж үзэх ямар хэцүүг мэднэ. Телевизийн салбарын хамгийн хоцрогдсон хэсэг удирдлага байж магадгүй.

Тэгвэл Fire TV-ийн удирдлага дээр микрофоны дүрстэй товч байх ба түүнийг дараад хүссэн контентын нэрийг хэлэхэд хайлт хийж үр дүнг гаргаж ирэх юм.

Энэ box нь АНУ-д 99 доллараар худалдагдаж эхэлжээ.

Fire TV удирдлагатайгаа