Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт өнгөрсөн нэгдүгээр сард шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчний тархалт 3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан.
Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн 3454 малыг зориудаар устгаж, 4,5 сая малыг вакцинжуулжээ. Сүүлийн 11-41 хоногт мал нэмж өвчлөөгүй байна.
Иймд Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргалан сумдыг аймгийн Онцгой комиссын мэдэлд үлдээж, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт тогтоосон хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэмийг цуцлахаар боллоо.
Гэхдээ өвчний голомттой бүс нутагт малын шилжилт хөдөлгөөнийг хоёр сарын хугацаанд хориглож байгаа юм байна.
Мөн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн гаргахдаа орон нутагт нь ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр зөвшөөрөгдсөн зам маршрутаар тээвэрлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!