Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт 40 мянган ам.доллараар элэг шилжүүлэн суулгадаг

Б.Туул
2014 оны 4 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг
Энэтхэгт 40 мянган ам.доллараар элэг шилжүүлэн суулгадаг

Монголчуудын нас баралтын эхний таван шалтгааны нэгд элэгний өвчлөл багтдаг. Тэр утгаараа Энэтхэг, Солонгос зэрэг улсад элэг шилжүүлэн суулгуулах, энэ чиглэлийн эмчилгээ хийлгэх иргэдийн тоо олширсон.

Тиймээс Энэтхэг улсын Дели хотын “Фортиз” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн захирал Вивек Вчжээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр Энэтхэгт элэг шилжүүлэн суулгасан монгол иргэдээ cap бур эргэн ирж үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгдөг аж.

-Манай улс элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж байгаа ч гадаадад, тэр дундаа Энэтхэгт ийм хагалгаа хийлгэх хүсэл, сонирхолтой хүн цөөнгүй бий. Тиймээс та энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Монголд элэг шилжүүлэн суулгаж байгаа ч эрэлтээ хангах хэмжээнд биш байна. Улсын клиникийн I эмнэлгийн “Элэг шилжүүлэн суулгах ” мэс заслын багийнхан 13 хүнд хагалгаа хийсэн. Хэдхэн жилийн дотор энэ чиглэлээр мэргэшиж, хагалгаа хийсэн гэдэг утгаараа энэ том амжилт. Гэхдээ эдгээр хүний цаана хэдэн зуун хүнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байна.

Тиймээс тэд өр зээл тавих нь тавьж, гадны улсад хагалгаа хийлгэдэг. Өмнөд Солонгос, Сингапур зэрэг оронд энэ төрлийн хагалгааг хийдэг. Манайд ч гэсэн хийж байна. Гэхдээ Энэтхэгт хагалгаа хийлгэснээр бусад улсад хийлгэснээс нэг зүйлээрээ давуу талтай. Энэ нь хагалгааны дараах эмчилгээ болон эргэх холбоо сайтайгаараа ялгардаг.

-Энэтхэгт донорын асуудлыг хэрхэн, яаж зохицуулдаг вэ?

-Монгол иргэд өөрийн донорын хамт очдог. Энэтхэг улсын Донорын тухай хууль танай улсын хуультай бараг ижилхэн. Хуульд хэрвээ эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэх бол ойрын хамаатан байх ёстой гэж заасан байдаг.

-Танай эмнэлэг манай “Элэг шилжүүлэн суулгах” мэс заслын багийнхантай хамтарч ажилладаг гэсэн үү?

-Тийм ээ, бид Энэтхэгийн Элчин сайдын яам болон Улсын клинкийн I эмнэлэгтэй санамж гэрээ байгуулан ажилладаг. Үүний шалтгаан нь хагалгаа хийлгэсэн өвчтнүүдээ тус эмнэлгийн О.Сэргэлэн эмчээр ахлуулсан “Элэг шилжүүлэн суулгах,” мэс заслын багтай хамтарч хяналт тавьдаг юм.

-Манай улсаас хагалгаа хийлгэх шаардлагатай хэдэн иргэн хандсан бэ?

-Гепатит В. С вирусын тархалт өндөр байгаагаас элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх хүмүүсийн эрэлт их бий. Хагалгаа хийлгэсэн иргэдийн биеийн байдал сайн байгаа. Хагалгаа 96 хувийн амжилттай болсон.

-Энэтхэгт элэг шилжүүлэн суулгахад эмчилгээний зардал нь хэд болох вэ?

-Бүх эмчилгээ хагалгаа, асаргаа сувилгаа нийлээд ойролцоогоор 40 мянган ам.доллар болно.

Зураг