Өнгөрсөн оны дундуур ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эхнэрээсээ тусдаа амьдарч эхэлсэн нь нийтэд ил болсон.
Тэгвэл өчигдөр Кремлийн эх сурвалж салалт албан ёсны болсныг мэдээллээ. Түүний эхнэр байсан Людмила нь 1983 оноос Путинтэй 30 жил орчим хамт амьдарсан юм. Тэд Мария (1985), Катерина (1986) хэмээх хоёр охинтой. Путиныг охидууддаа их халамжтай эцэг хэмээн Людмила нэг удаа дурдаж байсан.
Оросын шар хэвлэлүүд 2008 оноос Путиныг Олимпын медальт гимнастикч Алина Кабаеватай холбож бичих болсон ч хэн хэн нь үгүйсгэсээр ирсэн юм.
Путин одоо 61 настай. Жүдогоор хичээллэдэг, эрүүл чийрэг Путин үлдсэн амьдралаа хэнтэй өнгөрөөх бол?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!