Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

BMW X7 үйлдвэрлэхээр боллоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 2
IKON.MN
Зураг зураг

BMW компани X1, X3, X4, X5, X6 загварын SUV автомашинаа X7-гоор нэмэх болсноо өчигдөр зарлалаа.

Энэ шинэ загварыг Өмнөд Каролина дахь үйлдвэртээ хийж эхлэх гэнэ. Хэмжээний хувьд full-sized Range Rover, Mercedes Benz GL, Audi Q7 машинуудтай ижил байх юм байна.

Тогтмол дөрвөн дугуй хөтлөгчтэй байх ба 6 болон 8 цилиндрийн хөдөлгүүрний сонголттой байна.

Мэдээж Jeep-ний орон гэдэг утгаараа АНУ-ын зах зээлд зориулж 2016 онд гаргах гэнэ.

Ер нь 2016 он offroad төрлийн машины жил болох нь харагдаж байна. Тансаг ангиллын машин үйлдвэрлэгчид болох Alfa Romeo, Lamborghini, Bentley нар мөн 2016 онд "jeep" гаргахаа зарлаад байгаа.