Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оноос ухрах камер заавал тавигдана

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 1
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаанаас автомашин үйлдвэрлэгчдэд хамаатай нэгэн шийдвэр өчигдөр гарчээ. Энэ хуулиар 2018 оны таван сарын нэгнээс АНУ-д явах 4.5 тонноос дээш жинтэй бүх автомашин ухрах камертай байх ёстой болжээ.

Яг камер гэж дурдаагүй ч машины ар талын гурваас зургаан метр хэсгийг харах боломжтой байх ёстой гэж заасан тул үйлдвэрлэгчдэд камернаас өөр сонголт байхгүй гэсэн үг.

Ухрах үед ихэвчлэн хүүхэд, настайчууд мөргүүлж хохирдог тул аюулгүй байдлыг сайжруулах үүднээс ийм арга хэмжээ авчээ. АНУ-д жилд дунджаар 15,000 хүн ухрах үед мөргүүлж гэмтдэг ба 210 хүн амь насаа алддаг юм байна.

Бид ч гэсэн энэ талаар бодох ёстой мэт санагдана.