Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

ИНЭЭДМИЙН БАЯРЫН мэнд! ХӨГЖИЛТЭЙ ТУРШИЛТ

ikon.mn
2014 оны 4 сарын 1
IKON.MN
Зураг зураг

iKon.mn сайт нүдний харцаар удирдах технологи нэвтрүүлсэн тухай мэдээлэл нийтлэсэн нь инээдмийн баяртай холбогдуулан уншигч танд инээд бэлэглэхийг зорьсон хуурмаг мэдээлэл байсан гэдгийг мэдэгдэж байна.

Цаг зав гарган, нүдээ нааш цааш эргэлдүүлэн шинэ зүйл сурах гэж оролдсон хүн бүхнээс уучлал эрж байгааг хүлээн авна уу!

Олон улсын ИНЭЭДМИЙН БАЯРЫН мэнд :)

Жич:

Хэрэглэгч таны доорх үйлчилгээг туршиж үзэж байгаа талаар ямар нэгэн мэдээллийг хадгалж аваагүй болно.

Гэхдээ энэ бол "үлгэр" биш. Ийм төрлийн технологи хангалттай хөгжсөн тул ингэх бүрэн боломжтой. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг компьютер удирдахад туслах ийм үнэгүй программууд байдаг. Жишээ: http://www.cameramouse.org 

Таны нүдний байрлалыг хэрхэн таних демог доорх холбоосон дээр дарж туршиж үзээрэй. Та нүүрээ бүтнээр камерт харуулаарай.

  ХӨГЖИЛТЭЙ ТУРШИЛТ ЭНД ДАРААД ҮЗНЭ ҮҮ :)

 

iKon.mn сайтыг НҮДНИЙ ХАРЦААР УДИРДАХ боломжтой боллоо

Техник, технологийн хөгжил дэвшил өдрөөс өдөрт шинэчлэгдэн хувирч улам бүр “ухаалаг” болсоор байгаа билээ. 

iKon.mn сайт нээлтээ хийгээд удаагүй ч байнгын олон мянган уншигчтай боллоо. Бид уншигчиддаа өдөр бүр цоо шинэ мэдээллийг хүргэхээс гадна технологийн шинэлэг, шилдэг дэвшлүүдийг нэвтрүүлж Монголын хэрэглэгчиддээ танилцуулахаар зорин ажиллаж буй.

Бид өнөөдөр ээлжит цоо шинэ технологийн дэвшлийг танилцуулж байгаадаа таатай байна. 

Энэ бол хэрэглэгч Та бүхэн iKon.mn сайтыг нүдний харцаар удирдах цоо шинэ боломж юм.  

Ингэхийн тулд Та доор дурдсан зааварчилгааг дагана уу. 

iKon.mn сайтыг нүдний харцаар удирдахад анхаарах зүйлс:

  1. Таны компьютер веб камертай байх ёстой.
  2. iKon.mn сайт руу нэвтэрч өөрийн сонгосон мэдээлэл рүү орно.
  3. Мэдээг нүдээр удирдах товчийг дарна. Үүний дараа таны дүрс дэлгэцэнд гарч ирнэ. 
  4. Та iKon.mn сайтыг нүдний харцаар удирдах боломжтой боллоо гэсэн үг. 

Нүдний харцаар удирдах зааварчилгаа:

  • Та дараагийн мэдээг унших бол нүдээ баруун тийш, өмнөх мэдээг унших бол зүүн тийш НҮДЭЭ ОГЦОМ хөдөлгөнө.
  • Мэдээг дээш, доош гүйлгэж харах бол хулганыг огт хэрэглэхгүй нүдний харцаа дээш, доош хөдөлгөхөд дэлгэц таны нүдний харцыг мэдэрч мэдээллийг гүйлгэж харуулах болно.
  • Хэрвээ та мэдээг нүдний харцаар удирдах технологийг зогсоохыг хүсвэл хоёр нүдээ 10 секунд анихад хангалттай.

Та яг одоо туршиж үзэх бол ЭНД дарна уу.

Allow товчийг дарахад нүдний харааг мэдрэх систем ажиллаж эхлэх болно.

Google chrome - web camera permission
Firefox - web camera permission

Дээрх үйлдлүүдийг хийгээд таны оролдлого бүтэмжгүй болвол гарын хөдөлгөөнөөр удирдаад үзэхийг санал болгож байна. 

Бид нүдний харцаар удирдах технологийг илүү олон сонголттой болгохоор ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 

iKon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.