Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлэх зорилготой “Алтан чагнуур” арга хэмжээ өчигдөр боллоо.
. Энэ шагналд 50 гаруй эмч өрсөлдсөн байна.
“Алтан чагнуур”-ын эздийг танилцуулж байна.
- Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эрчимт эмчилгээ, зүрх судасны бригадын эмч Т.Түвшин
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотор, зүрх судасны их эмч Ц.Жаргалсайхан
- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны их эмч С.Эрдэнэбат
- Халдварт өвчин судлал-ХӨСҮТ-ийн халдвартын клиникийн тасгийн эрхлэгч С.Ундармаа
- ГССҮТ-ийн их эмч Н.Оюунчимэг
- “Баянгол” эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн тасгийн хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээний их эмч Б.Болормаа
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа
- Дархан-Уул аймгийн Дархан сумын “Гос хот” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч С.Отгон
- ЭМЖЖ эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Э.Жаргалхүү
- Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Одонтуяа
- Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэс заслын эмч Ш.Наранцэнд
- ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн тасгийн эрхлэгч Д.Чулуунцэцэг
- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүдний их эмч К.Дамыс
- Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн У.Нармандах
Шагналд үнэмлэх, энгэрийн тэмдэг, чагнуур, “Acer” брэндийн зөөврийн компьютер дагалдуулан өгчээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!