
"ЭЛЭГЭЭ ХАМГААЛЬЯ" нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 31-нд Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпорацийн эмнэлэгт зохион байгуулахаар болжээ.
"Уламжлалт анагаах ухаан-Нийгмийн эрүүл мэнд" нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдах энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Зөвлөх эмч нар оролцож, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө, зөвлөмжийг өгөх аж.
"ЭЛЭГЭЭ ХАМГААЛЬЯ" нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох Монгол Улсын Зөвлөх эмч нар:
1. МУ-ын Зөвлөх эмч, Акедемич, АШУ-ы доктор, профессор Б.Дагвацэрэн
2. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа
3. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Олдох
4. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж
5. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор С.Хишигжаргал
6. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны магистр Д.Чулуунчимэг
7. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны магистр С.Оюунбилэг нар оролцох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 342539 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!