Монголын агаарын тээврийн өнөөгийн байдлын тухай ИНЕГ мэдээлэл өглөө
Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоос БНХАУ-ын нийслэл Бээжин хотын чиглэлд нислэг үйлдэж байсан “Malaysia Airlines”-ын МН370 агаарын тээврийн онгоц сураггүй болсон гэх мэдээлэл цацагдсан өдрөөс иргэдийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлж, агаарын хөлгөөр аюулгүй зорчих итгэл алдах нөхцөл байдал үүссэн хэмээн ШӨХТГ-аас үзсэн байна.
Иймээс Монгол Улсын иргэний агаарын тээвэрт ашиглагдаж байгаа болон манай улсад нислэг үйлддэг олон улсын дөрвөн авиа компанийн,
- Нисэх онгоцны тоо
- Төрөл
- Хүчин чадал
- Насжилт
- Нислэгт тэнцэх үзүүлэлтүүдийн биелэлт
- Ээлжит үзлэг шалгалтанд хамрагдсан байдал
- Аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа байдал болон шаардлагатай бусад мэдээллийг гаргаж өгөхийг ШӨХТГ ИНЕГ-аас хүсчээ.
Энэхүү хүсэлтийн дагуу ИНЕГ Монголын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа талаарх мэдээллийг ШӨХТГ-т ирүүлсэн байна.
Мэдээллийг хүснэгтээр үзүүлье. /Хүснэгт дээр дарж томруулж болно/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
