Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон онгоц сүйрчээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сая 22:00 цагт Малайзын ерөнхий сайд Нажиб Разак МН 370 онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрснийг мэдэгдэж гүн эмгэнэл илэрхийллээ.

Бүх цуглуулсан мэдээлэл дээр дүгнэлт хийгээд онгоцны эцсийн цэг Австралийн Перт хотоос баруун урд зүгт байсныг тогтоожээ.

Энэ нь сүүлчийн 5 хоног орчим эрэл хайгуул хийсэн бүс юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш өгнө гэж Нажиб Разак мэдэгдлээ.

Онгоцны сүүлчийн зам маршрутыг Английн хиймэл дагуулын холбооны Инмарсат компаниас авсан байна. Уг мэдээллээр онгоцны сүүлчийн цэгийг тодорхойлжээ.

Малайзын засгийн газрын албан ёсны мэдэгдэл: