АМАЗОНК
Энэ бол өөрийн сүр хүч, хурд, айдас түгшүүр, ширэнгэн ойгоороо дэлхийн хүн төрөлхтөний танил болсон мөрөн. Амазонкийн урт нь 6992.06 км. Дэлхийн хамгийн урт мөрөн. Бүх гол мөрний "хаан" ч гэгддэг. Зарим газартаа гүн нь 50 метрт хүрдэг.
ЯНЦЗЫ
Хятад төдийгүй Ероазидаа томоохонд орох энэ мөрөн уртаараа 5800 км бөгөөд дэлхийд гуравт ордог. Харин хүчирхэг байдлаараа дөрөвт жагсана. Хэдэн сараар нам гүмхэн дөлгөөн байснаа хоёрхон өдрийн дотор хэр зэрэг сүйтгэгч гэдгээ харуулж чадна.
ЕНИСЕЙ
Энэ нь Хойд мөсөн далайд цутгадаг цөөн хэдэн том мөрний нэг. 4092 км урттай Енисей сүр хүчээрээ дэлхийд тавд орно. Енисейн эх Монголоос үүсэлтэй бөгөөд Төв Сибирийн нутгаар нэвт дайран өнгөрч Хойд мөсөн далайд цутгана.
КОНГО (ЗАИР)
Энэ мөрөн Конго болон Заир гэсэн хоёр нэрээрээ алдартай. Африктаа уртаараа хоёрт ордог. Дэлхийн хамгийн хүчирхэг мөрний нэг. Бүтэн cap, эсвэл ганцхан өдрөөр ч үерлэнэ. Гэхдээ томоохон үерийн маргааш нь юу ч болоогүй мэт дөлгөөн болчихдог. Түүнд нь хүмүүс хууртагддаг ажээ.
БРАХМАПУТРА
Бангладешт байдаг мөрөн. Гэхдээ Төвдийн зүүн хойд хэсгээс эх авдаг. Гималайн нуруугаар дайраад Бангладешийг хөндлөн гулд туулна. Урт нь 3000 орчим км. Хэрвээ Гималайн нурууны цас хайлсан тохиолдолд маш аюултай. Хэд хэдэн удаа бага хэмжээний цас хайлсны улмаас томоохон гамшиг тарьж байсан.
ПАРАНА
Өмнөд Африкт орших энэ мөрөн томоороо 14-т бичигддэг. Ихэнх хэсэг нь Бразилийн нутаг дэвсгэрт байх уг мөрөн нь Аргентин, Парагвайгаар дайрч урсдаг. Урт нь 4000 км. Маш хэрцгий догшин мөрөн гэгддэг. Эргийн орчмоор амьдрах ард иргэд мөнхийн айдас түгшүүрт автсан байдаг гэнэ.
ОРИНОКО
Өмнөд Америкийн томоохон мөрний нэг. Нийтдээ 2410 км. Колумб, Венесуэл, Бразилийг дайран өнгөрнө. Атлантын далайд цутгадаг.
МИССИСИПИ
Энэ мөрөн хэмжээгээр Америктаа хоёрт ордог. Миннесотагаас Мексикийн хойг хүртэл 2050 км үргэлжилдэг. Маш догшин. Түүний эргийг түшиж амьдралаа залгуулдаг ард түмэн хэзээ л бол хэзээ үерт автаж орон гэргүй үлдэх, эсвэл амь насаараа ч хохирч мэднэ. Жилийн аль ч улиралд "уураа хүрвэл" зангаа үзүүлнэ дээ.
ЛEHA
Дэлхийн хамгийн том мөрний жагсаалтын аравт ордог Лена Дорнод Сибирьт байдаг. Урт нь 4399 км. Лаптевийн тэнгист цутгадаг. Ялангуяа зун намрын цагт их хэмжээгээр үерлэдэг. 2007 онд энэ мөрөн сүр хүчээ үзүүлж ойролцоогоор 1000 орчим байшинг үгүй хийж 12 хотыг бүхэлд нь усанд автуулсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!