ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Уламбаяр: Би чинь Ука шүү дээ

Ч.Гантулга
2014 оны 3 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг
“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр

“Утасны анд” энэ удаа “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Укатай холбогдлоо. Тэрээр ойрын үед ямар ажил амжуулж байгаа бол. Хамтдаа сонирхоё.

-Сайн уу Ука. Өдрийн мэнд?

-Чамд ч гэсэн өдрийн мэнд.

-Гэртээ байгаа юм уу?

-Гадуур ажилтай явна. Эрт гэрээсээ гарсан. Өнөөдөр хөөцөлдөх ажил нэлээд бий.

-Мэдээж гар цүнхээ авсан байх. Дуучин бүсгүйн цүнхэнд юу байдаг юм бол?

-Эмэгтэй хүнд байх ёстой бүх зүйл бий шүү. Гоо сайхны хэрэглэлүүд, гар утас, тэмдэглэлийн дэвтэр зэрэг.

 Уран бүтээлч, тэр тусмаа дуучин хүн дүнсгэр, дуугай байх нь зохимжтой гэж үү.

-Дэвтэр дээрээ юу бичсэн байгаа вэ?

-Нууц. Худлаа худлаа. Ажлын төлөвлөгөө, утасны жагсаалт гээд хэрэгтэй бүхэн минь тэмдэглээстэй бий.

-Өөр сонин сайхан юу байна?

-Уран бүтээлийн олз омог арвин байна. Энэ жил хамтлагийн маань 10 жилийн ой тохиож байгаа. Тиймээс бид олон ажил хийхээр төлөвлөлөө. Хамгийн эхэнд энэ хугацаанд бидэнтэй үргэлж хамт байсан хайртай сонсогчдоо баярлуулахыг хүсч байна.

-Ойн баяраа тэмдэглэхээр зэхэж байгаа юм байна. Харин хувийн амьдрал чинь өөрчлөгдсөн үү?

-Өөрөө намайг хэзээ нөхөрт гарах вэ гэж асууж байх шиг байна. Хувийн амьдралдаа анхааралгүй яах вэ. Хүн бүхний хүсдэг сайхан амьдралыг би ч ялгаагүй цогцлоохыг хүсдэг. Зөвхөн уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулж, хувийн амьдралаа хойш тавьж явсан үе бидэнд бий. Гэхдээ хэзээ ч харамсч үзээгүй. Хувийн амьдрал, уран бүтээлээ зохицуулаад амьдрана даа /инээв/.

-Танд ямар залуу таалагддаг вэ. Шалгуурт чинь нийцэхийг хүссэн залуу олон байдаг байх?

-Хайр бол сэтгэл зүрхний асуудал. шүү дээ. Хэн нэгнийг шалгаад, тунгаагаад дурлачихдаг юм биш. Сэтгэлийн гүнээс ундарсан нандин мэдрэмжээр холбогддог байх.

Түүнээс зөвхөн мөнгөтэй, царайлаг залууд дурлана гэх нь утгагүй. Тэгээд ч хүслээр болохгүй. Хүн төрөлхтөний жолоодож болдоггүй зүйлийн нэг нь магадгүй хайр юм болов уу.

-Таныг харахад их сэтгэлийн хөөрөлтэй юм шиг санагддаг?

-Би чинь Ука шүү дээ. Тэр миний л дотоод ертөнц. Магадгүй урлагийн хүн учраас сэтгэл хөдлөлөө илүү илэрхийлдэг байж магад. Гэхдээ уран бүтээлч, тэр тусмаа дуучин хүн дүнсгэр, дуугай байх нь зохимжтой гэж үү.

-Хэтэрхий сэтгэл хөдөлсөн үедээ ямар үйлдэл хийдэг вэ?

-Баярласан, гомдсон үед нулимс нүдэн дээр ирчихдэг юм.

Зураг